Хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх судалгааны төслийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-02-26 17:59:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд, эрдэмтэн судлаачдын боловсруулсан 5 хүртэлх судалгааны төслийг шалгаруулахаар болжээ.


Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд тэтгэлэг олгож үр дүнг симпозиумаар хэлэлцүүлэх юм.


Сонгон шалгаруулалтад хүлээн авах судалгааны төсөл нь:

 

1.  Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар шинэ мэдлэг бий болгох судалгааны төсөл байна.

2.    Судалгааны төсөл нь хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар тодорхой асуудлыг салбар дундын хандлагаар хөндөн, эмпирик судалгааны баримт түшиглэн, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн байна.

3.   Судалгааны төсөл нь үндэслэл, шийдвэрлэх асуудал, зорилго, зорилт, арга зүй, судалгааны талбар, мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүй, хүрэх үр дүнгийн шинэлэг тал, ач холбогдлыг багтаасан цогц санал байна.

 

Судалгааны төслийг гүйцэтгэхэд дараах зарчмыг баримтална.

·        Судалгааны төсөл нь сэдэвт хамаарах мэдлэгийн түвшин, хүрээг ахиулсан байх;

·      Судалгааны төсөл нь тухайн салбар, чиглэлийн хүрээнд урьд нь хийсэн болон хийж байгаа ажилтай давхардахгүй байх;

·        Хээрийн судалгааны явцад цуглуулсан мэдээлэл, нотлох баримтад тулгуурласан байх;

·        Судалгааны арга зүйн логик зарчмыг баримталсан байх;

·        Судлаачийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлсэн байх.  

 

Судалгааны төслийг шалгаруулах, батлахдаа дараах шалгуур үзүүлэлтийг баримтална.

·   Судалгааны төсөлд дэвшүүлж байгаа үндэслэл, үзэл баримтлал, арга зүй, судалгааны үр дүнд гарах бүтээл шинэлэг, онолын төдийгүй практик ач холбогдол бүхий байдал;

·         Судалгааны арга зүйн логикийн үндсэн шаардлагуудыг биелүүлсэн байх;

·         Салбар дундын хандлагаар асуудлыг хөндсөн байх;

·         Судалгааны арга зүй, аргачлал нь жендэр, нийгмийн олон талт байдлыг тодруулахад чиглэсэн байх;

·   Судалгааны үр дүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд үр дүнтэйгээр дасан зохицох, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийг амьжиргааг дээшлүүлэх арга зам, хувилбарыг санал болгох боломжтой байх;

·      Судалгааны үр дүнг өгүүлэл болгон хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэлээр танилцуулах боломжтой байх.

 

Ажил гүйцэтгэх хугацаа

2021 оны 3 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 2.5 сар байна.

 

Судалгааны төслийн санхүүжилт

·         5 судлаач тус бүрт 2500 ам. доллар олгоно.

·         Судалгааны төслийг гүйцэтгэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна

 

 Тэтгэлэгт хамрагдах эрдэмтэн, судлаачийн гүйцэтгэх үйл ажиллагаа

1.   Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлаарх судалгааны төслөө хэрэгжүүлнэ.

2.   Судалгааны ажлын үр дүнг үндэсний симпозиумд хэлэлцүүлнэ.

3.    Судалгааны ажлын үр дүнг Жендэр судлал сэтгүүлд хэвлүүлнэ.

 

Тэтгэлэгт хамрагдсан эрдэмтэн, судлаачид гурван бүтээгдэхүүн нийлүүлнэ. Үүнд:

Нийлүүлэх бүтээгдэхүүн

Гүйцэтгэл  

Хугацаа

1

Эхлэлийн

Тайлан

 

Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, асуудлын судлагдсан байдал, онол-арга зүйн үндэс, судалгааны аргачлал, хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулсан байна.

2021оны 3 сарын 25

2

Өгүүлэл

Судалгааны үр дүнд тулгуурлан илтгэл бичиж, Жендэр судлал сэтгүүлд хэвлүүлнэ. 

2021 оны 5 сарын 15

3

Илтгэл

Судалгааны үр дүнд тулгуурлан илтгэл бичиж, симпозиумд танилцуулна. 

2021 оны 5 сарын 20

НИЙТ ХУГАЦАА

2.5 сар

 

Эрдэмтэн, судлаачид тавигдах нийтлэг шаардлага:

1.      Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 10 жилийн туршлагатай байх.

2.      Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, жендэр, нийгмийн олон талт байдал, хүний эрхийн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх.

3.      Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж байсан туршлагатай байх.

4.      Магистр, түүнээс дээш зэрэгтэй байх.

 

Бүрдүүлэх материал

·           Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал

·           Ажил байдлын танилцуулга (CV)

·           Техникийн санал (Судалгааны арга зүй аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөө)

·           Санхүүгийн санал (Тэтгэлгийн хэмжээнд төлөвлөж буй үйл ажиллагааны төсвийн задаргаа)

 

Сонирхсон эрдэмтэн, судлаачид монгол хэлээр бэлтгэсэн материалаа 2021 оны 3-р сарын 9-ний өдрийн 18.00 цагаас өмнө Ё.Мөнхтуяа – project@gender.gov.mn“Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах” техник туслалцааны төслийн зохицуулагч гэсэн хаягаар илгээх боломжтой.

Холбоотой мэдээ