"Говь Химантас" клубынхэн олон улсын тэмцээнээс анхны медалиа авчирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-10 12:49:42

Өмнөговь аймагт энэ он гараад байгуулагдсан "Говь Химантас" боксын клубын өсвөрийн хоёр тамирчин ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулан тэмцээнээс хос хүрэл медальтай ирлээ.

ОХУ-ын Кисловодск хотод энэ сарын 4, 5-нд болсон холимог тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус клубын 5 тамирчин, дасгалжуулагчийнхаа хамт оролцжээ. Тус тэмцээнээс 55кг-ийн жинд Ц.Даваадорж, 65кг-ийн жинд Х.Мөнхбат нар хүрэл медаль хүртсэн байна. 

Тус клубын дасгалжуулагч Н.Тайван-Ертөнц нь бүрэн кантакт каратегийн 2007 оны дэлхийн аварга, гардан тулааны хар бүс, хоёр дантай, гардан тулааны олон улсын хэмжээний мастер ажээ. Тэрээр Өмнөговь аймгийн уугуул бөгөөд төрсөн нутагтаа боксын спортыг хөгжүүлэхээр зүтгэж яваа юм. "Говь Химантас" клубт одоогоор 45-55 хүүхэд хичээллэж байна. Дэлхийн аварга тамирчин төрүүлэх зорилго тавьсан тэд эхнийхээ тэмцээнээс ийнхүү хос хүрэл медальтай боллоо

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ