Суудлын автомашин автобустай мөргөлдөж хоёр хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийг чиглэн зорчиж явсан “Кроун”
загварын суудлын автомашин том оврын автобустай мөргөлдөж 2 хүн газар дээрээ нас баржээ.
Зам тээврийн осол
өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг болох “Улаан
тээг” гэдэг газарт болжээ. “Грандбирд” загварын том оврын автобус Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан аж.
Говь-Алтай
аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиход Баян-Өлгий
аймгийн харьяат 29 настай, эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 56
настай, эмэгтэй О нар автомашины төмөр
хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Мөн 11 хүн бэртэж гэмтсэн байсныг
Эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.