Иран Хятадын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-23 12:10:18

ТЕХРАН. /IRNA/. Ираны эрх баригчид Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


Хятадын “Sinopharm” компанийн үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг онцгой үед импортлох, хэрэглэх зөвшөөрөл олгосон тухай Ираны Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах газрын тэргүүн Киянуш Жаханпур мэдэгдсэн байна. 


Хятад улс манай улсад 250 мянган тун вакцин нийлүүлсэн хэмээн Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде мөн мэдэгджээ. 


Ираны эрх баригчид Их Британи, Шведийн "AstraZeneca”, Энэтхэгийн “Bharat Biotech” компаниудын вакциныг хэрэглэхийг хоёрдугаар сарын 17-нд зөвшөөрчээ. Тус улс хоёрдугаар сарын 9-нээс Оросын “Спутник V” вакцинаар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ