Филиппин “Sinovac”-ийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-22 17:04:44

МАНИЛА. /Xinhua/. Филиппинийн Эм, хүнсний хяналтын газар БНХАУ-ын “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.


Sinovac”-ийн вакцины мэдээллүүдийг нарийвчлан судалсны дүнд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Эм, хүнсний хяналтын газрын дарга Энрике Доминго өнөөдөр мэдэгдсэн байна.


“Энэхүү вакцин онцгой байдлын үед ашиглах нөхцөлүүдийг хангасан. Мөн харшилтай хүмүүсийн хувьд “аюулгүй”, “зөв сонголт” юм” гэж тэрбээр мэдээлжээ.


Филиппинийн Эм, хүнсний хяналтын газар “COVID-19”-ийн гурав дахь вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ бөгөөд өмнө нь “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”-гийн вакциныг бүртгэсэн юм.


Филиппинийн Засгийн газар энэ онд 70 сая иргэнээ вакцинжуулахыг зорьж байгаа ажээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 561 169 хүн коронавирусээр халдварлаж, 12088 хүн нас барсан байна.  

Холбоотой мэдээ