Замын цагдаагийн тасгийнхан ур чадвараа сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-09 19:37:34
Yesukheitumur Tumurbaatar

Цагдаагийн байгууллагын 95, ЗЦГ-ын 80 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд "Уран жолоодлого-2016" тэмцээн 6 сарын 8-9-нд болж өнгөрлөө.

Баянхонгор  Өвөрхангай, Говьсүмбэр,  Дорноговь , Дундговь , Өмнөговь , Төв зэрэг долоон аймгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид гадаад хэл, хуулийн мэдлэг, биет зохицуулалт, авто машин,  мотоциклийн уралдаан гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөхөд эхний байрт Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймаг оржээ.

Алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, харилцан туршлага судлуулах зорилготой "Уран жолоодлого-2016" тэмцээн энэ жил тээврийн хэрэгсэл эзэмшигч, явган зорчигчийг хамруулснаараа онцлог байв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ