Зургадугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
bolor@montsame.mn
2016-06-09 18:02:48

09.00 цагт Монголбанк, БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Корпорэйт-3 олон улсын хурлын танхимд зохион байгуулна.

09.30 цагт "BIM-Барилгын мэдээлэлтэй загварчлал нийгмийн хөгжилд түлхэц болох нь" олон улсын дугуй ширээний ярилцлага Премиум Палас зочид буудлын хурлын танхимд болно.

10.00 цагт МХЕГ-ын "Ажилтны баяр"-ын хурал СТӨ-нд болно.

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэлнэ.

10.00 цагт "Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг "Пума-Империал" зочид буудлын өргөтгөлийн хурлын танхимд болно.

10.00 цагт ХХЕГ-т "Хилчин" спорт хороны 70 жил болох гэж байгаатай холбоотой үе үеийн тамирчдын уулзалт болно.

11.00 цагт Өндөр насны тэтгэвэр авагч  иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж  олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг  Хэвлэлийн Хүрээлэнд танилцуулна.

11.00 цагт "Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил" үзэсгэлэн  Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

11.40 цагт “Авто худалдааны цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийнэ.

12.00 цагт Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдах Борлуулалтын төвийн нээлт "Нарантуул-2" худалдааны төвд болно.

15.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал НЗДТГ-ын А зааланд болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Бараа нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” сэдвээр  хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгосон талаар иргэн М.Батлхагва мэдээлэл хийнэ.

13.00 цагт УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.

 

Холбоотой мэдээ