Сүүлийн 70 жилийн хугацаанд дулааралт эрчимтэй явж байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-17 18:13:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт сумын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилсээр байна.

-“Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Гэсэн хэдий ч бэлчээрийн даац хэтэрч гарсан Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сумын нутгаар зуншлага тааруу, энэ өвөл цас ихтэй байна. Газрын гарц муугаас өвс тэжээлийн хомсдолтой байгаа нутгуудад өвөлжилт хүндэрсэн. Тухайлбал Баянтэс сумын Зайгал, Хачиг багийн нутгаар цас ихтэй зарим газраа хунгарлаж, хөрлөсөн, цасны нягт 0,22г/ см3 хүрч нягтарсан тул цагаанаар зудархуу  байна. Олон жилийн дундажтай харьцуулахад нэг, хоёрдугаар сард орсон цас Сонгино, Баянхайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим оржээ. Харин Нөмрөг, Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Идэр, Түдэвтэй, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Ургамал сумын нутгаар олон жилийн  дунджаас бага. Бусад сумын нутгаар  олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна. Нийт сумын нутгаар агаарын дундаж температур нэг хоёрдугаар сард 11.4-23.4 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 7 градус дулаанаас 7 градус хүйтэн байв. Хамгийн бага температур шөнөдөө 26-40 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс суманд 40 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар хүйтний эрч суларсан ч цас ихтэй байна” гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Дулааралт эрчимтэй явагдаж байгаа гэв

Завхан аймгийн  агаарын температур, хур тунадас, цасан бүрхүүлийн явц, өөрчлөлтийн талаарх судалгааг хийжээ.

-“Завхан аймгийн нутгаар агаарын температурын өөрчлөлтийг авч үзвэл хамгийн урт цуваатай Улиастай өртөөний мэдээгээр сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.04 0C-аар, өвлийн улирлын температур 2.890C, зуны улирлын температур 1.39 0C-аар дулаарсан байна. Харин 1961 оноос хойш сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Завхан аймгийн нийт нутгаар агаарын температур 1.49–2.46 0C градусаар дулаарсан байна. Тухайлбал Улиастай өртөөнд 1.53 0C, Дөрвөлжин өртөөнд 1.56 0C, Тосонцэнгэл өртөөнд 2.43 0C-ээр дулаарсан байна. Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулааралт эрчимтэй явагдаж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.


Дулааралт эрчимтэй явагдаж байгаа нутгаар өвөл, зуны температурын өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо байна. Тухайлбал Тосонцэнгэл өртөөнд өвлийн температурын өөрчлөлт 2.600C, зуных 2.360C,  Дөрвөлжинд өвлийнх 1.480C, зуных 1.640C байлаа. 1961-2019 оны агаарын температур, хур тунадасны мэдээгээр уур амьсгалын экстермаль индекс тооцоолсон судалгааны үр дүнгээс авч үзвэл дулааралт эрчимтэй явагдаж байна” гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ