Улаанбаатарт 21 чиглэлд 180 автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-15 11:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 15-наас эхлэн ажиллаж байна.


Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийлээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07.00-09.00, өдөр 12.00-15.00, орой 17.00-22.30 минут гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.


Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээ