Гэр бүлийн хүчирхийллийн 146 хэрэг хянан шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-15 10:08:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь сум дундын шүүх өнгөрсөн онд эрүүгийн 423, зөрчлийн 498 хэрэг хянан шийдвэрлэснээс 146 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн дийлэнх нь эцэг эх, эхнэр хүүхдээ зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах гэсэн зүйл заалтаар хариуцлага хүлээсэн байна.  

Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй гэсэн үндэслэлээр гурван хэргийг шийдвэрлэж, хорих ялаар шийтгэсэн гэж Сум дундын шүүхээс мэдээлэв. Ташрамд дурдахад гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл буюу зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял шийтгэх хуулийн заалттай. 

Холбоотой мэдээ