Ерөнхийлөгчийн зарлигаар 48 иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-11 14:56:29

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, Төв аймгийн 19 сумын 48 иргэнд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

1.Дамринжавын Дамдин Зуунмод сумын Тунгалаг-ус ХХК-ийн техникч

2.Чулууны Цэцгээ Зуунмод сумын ахмад настан

3.Банзрагчийн Базаррагчаа Зуунмод сумын 5-р багийн ахмад настан

"Алтан гадас одонгоор":

1.Сэрээнэнгийн Бямбаа Зуунмод сумын өндөр настан

2.Нацагийн Дашлэгцэгмаа Зуунмод сумын ахмад настан

3.Сангийн Оюунчимэг Зуунмод сумын 5–р сургуулийн багш

4.Лодойдамбын Түмэнжаргал Зуунмод сумын 5-р багийн иргэн

5.Мягмарын Булган Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлиийн дарга

6. Мишиггаравын Цэрмаа Зуунмод сумын 1-р багийн иргэн

 “ Цэргийн хүндэт медилиар”:

1.Баяраагийн Баттулга Төв аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах 24-р ангийн захирагч

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

1.Үржингийн Мягмарцэрэн Зуунмод сумын ахмад настан

2.Даваадоржийн Баттулга Төв АЗЗА ТӨХК-ийн жолооч

 Монголын аж ахуйн академийн “Хүндэт профессор” цолоор:

1.Банзрагчийн Ганбаатар Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн нар тус тус шагнууллаа.

 

 

Холбоотой мэдээ