Хөл хорионы үеэр бүх гудамжинд 24 цагийн хяналт тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-10 20:32:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 11-23-нд хөл хорио тогтоох үеэр цагдаа, дотоодын цэргийнхэн бүх гудамжинд хяналт тавьж ажиллана хэмээн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. 


Цагдаа, дотоодын цэргийнхэн 24 цагаар хяналт тавих бөгөөд иргэдтэй хэрхэн харьцах, ямар мэдээлэл өгөх талаар заавар зөвлөгөө өгч, эелдэг харилцааны өндөр түвшинд хөл хориог зохион байгуулна гэдгийг онцлов. 


Иймд иргэд хөл хорионы үед золголт хийхээр явахыг завдах, хүндэтгэх шалтгаангүйгээр автомашинтай зорчихгүй байх, шөнө зорчихгүй байх шаардлагатай бөгөөд энэхүү журмыг зөрчвөл зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг санууллаа.

Холбоотой мэдээ