"Залуус I, II, III" хороолол барих ажлыг шуурхайлах баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-03 12:27:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Улаанбаатар хотод орон сууцны "Залуус I, II, III" цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын баг байгууллаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр барилгын салбарт ажилладаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзах үеэр дээрх ажлын багийг байгуулахаар тогтсон.  Ажлын баг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсрах ажлыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.

Холбоотой мэдээ