ДЭМБ-ын баг Хубэйн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвд очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-01 16:19:47

УХАНЬ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн баг 2019 оны сүүлээр халдвар анх дэгдсэн БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвд өнөөдөр очжээ.


"COVID-19"-ийн гарал үүслийг тогтоох зорилго бүхий хараат бус шинжээчдийн баг Хубэйн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвд дөрвөн цаг гаруйн хугацаанд байсан нь тэдний судалгаа эхэлснээс хойших хамгийн урт үргэлжилсэн уулзалт болжээ.


ДЭМБ-ын баг Хубэй мужийн нийслэл Ухань хотод хоёр долоо хоног тусгаарлагдсаны дараа өнгөрсөн пүрэв гаргаас хоёр долоо хоногийн судалгаагаа эхлүүлсэн юм. Одоогоор тэд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн эмнэлгүүд, захууд болон цар тахлын эсрэг тэмцлийг харуулсан үзэсгэлэнд очсон байна. 

Холбоотой мэдээ