Энэ сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-01 16:29:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгаар хоёрдугаар сард агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхины хурд ихэнх хугацаанд 4-9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10-15 м/с-д хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 

Холбоотой мэдээ