Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчдын тусгаарлагдах хугацаа дуусаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-01-29 13:14:24

КАНБЕРРА. /BBC/. Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчдын зочид буудалд 14 хоног тусгаарлагдах хугацаа тэмцээн эхлэхээс долоо хоног орчмын өмнө дуусаж байна.


"Ирэх ням гараг гэхэд 500 орчим тоглогч Мельбурн, Аделаид хотын зочид буудлын тусгаарлалтаас гарна" гэж Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлжээ.


Өнөөдөр тусгаарлалтын хугацаа нь дуусаж буй тамирчдын дунд Новак Жокович, Рафаэль Надаль, Серена Уильямс тэргүүтэй нэртэй теннисчид багтаж байна.


Австралийн Засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэх дүрэм журмын хүрээнд тус улсад ирсэн бүх хүнд тавьж буй шаардлагын дагуу тамирчид ийнхүү тусгаарлагдсан юм.


Австралид ирсэн зорчигчдын хувьд зочид буудлын өрөөнөөсөө гарч болохгүй бол теннисчдэд өдөрт таван цагийн хугацаатайгаар гадагш гарч, бэлтгэл сургуулилалт хийхийг зөвшөөрчээ.


Харин нэг нислэгээр ирсэн зорчигчдоос нь коронавирусний халдвар илэрсэн 72 тоглогч Мельбурн хотын зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд тэдэнд өрөөнөөсөө гарахыг зөвшөөрөөгүй байна. 

Холбоотой мэдээ