Сүхбаатар аймагт 38900 гаруй сонгогчийн нэрс бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 09:54:57

2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль болоход 25 хоногийн хугацаа үлдээд байна. Сонгуулийн хуулийн дагуу Сүхбаатар аймгийн сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг эхний байдлаар танилцууллаа. 

Тус аймгийн хэмжээнд 61 хэсэгт 38928 сонгогчийн нэрс бүртгэлтэй байна. Гэхдээ энэ бол эцсийн тоо биш, 6 сарын 25, 26-ны үед дахин эцсийн байдлаар сонгогчдын нэрсийг гаргана. Энэ тоо өөрчлөгдөж болно гэдгийг аймгийн сонгуулийн хорооны гишүүн Г.Эрдэнэбат хэллээ.

Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох заалтын дагуу 4 сарын 30-наар шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон ч сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг 6 сарын 14 хүртэл аймгаас аймаг руу, аймгаас нийслэл хотруу шилжүүлэх боломжтой хэмээн мөн мэдээллээ. Харин аймаг дотроо шилжилт хийх боломжгүй гэнэ.

Сүхбаатар аймгийн хувьд сонгуулийн ирц тийм ч сайн байдаггүй. 2012 оны УИХ-ын  болон 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 70 гаруй хувь нь хамрагдаж байсан бол орон нутгийн сонгуульд үүнээс муу буюу 60 хүрэхгүй хувь нь  оролцож байжээ. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ