Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэл эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 18:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогыг жил бүр хийдэг.


Коронавируст цар тахлын халдвартай холбоотой БОАЖЯ,  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хамтран энэ жилийн тоо бүртгэлийг “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байна. 


Тус цахим мэдээллийн систем нь өмнөхтэйгөө харьцуулахад илүү боловсронгуй, эх үүсвэрийн хаягдлыг тооцоолох автомат үйлдлийн систем орсноороо онцлог. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл мэдээллийг агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн, хороодын албан хаагчдад тус цахим бүртгэлийн системийн танилцуулгыг цахимаар ( www.meet.google.com) зохион байгууллаа.


Сургалтад есөн дүүрэг, хороодын 100 албан хаагч хамрагдсаныг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ