Үсчин, гоо сайхны үйлчилгээ, бүх төрлийн барааны худалдааг маргаашаас нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 21:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас Нийслэлд хязгаарлалт тогтоогоод байсан салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттай эргэн нээх хүрээнд энэ сарын 23 буюу маргаашаас үсчин, гоо сайхны үйлчилгээ, бүх төрлийн барааны худалдааг ажиллуулна.


Нийслэлд тархсан коронавируст халдварын 10 гаруй голомт хумигдаж, хоёр голомтын идэвхжил суларсан байдалтай байгаа тул Улсын онцгой комисс болон НОК-ын төлөвлөсний дагуу ийнхүү шийдвэрлэсэн. Номын худалдааг өмнө нь нээсэн”-ийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа нийтэлжээ.


Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчих хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.


Мэргэжлийн хяналтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд тогтмол шалгалт хийж, шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байгаа юм.

 

Холбоотой мэдээ