Н.Жокович Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-06-06 17:16:09

ПАРИС. /VOA/. Энэ оны хувьд талбайн теннисний “Их дуулга”-ын хоёрдахь тэмцээн болох Францын нээлттэй тэмцээнд Сербийн теннисчин Новак Жокович Их Британийн Энди Мюррейг ялж аваргын цом гардан авлаа.

Жокович бол дэлхийн чансаа дээгүүрт бичигддэг тамирчдын нэг бөгөөд тэрбээр өрсөлдөгчөө 3-6, 6-1, 6-2, 6-4-өөр тус тус давамгайлан буулгаж авчээ. Ийнхүү анх удаа Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээр тэрбээр талбайн теннисний хамгийн том дөрвөн шагналыг бүгдийг нь хүртсэн гуравдахь теннисчин болж байгаа юм.

“Энэ бол миний чансааг тодорхойлох тун чухал үйл явдал юм. Би урьд нь мэдэрч байгаагүй зүйлийг мэдэрлээ. Би цугласан олны хайрыг мэдэрсэн хэмээн Жокович ярьж байна.

Харин Мюррей-гийн хувьд Францын нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод анх удаа оролцсон нь энэ юм. 

“Өнөөдөр бол Новакийн өдөр байлаа. Нэг жилийн хугацаанд "Их дуулга"-ын бүх тэмцээнд түрүүлнэ гэдэг бол үнэхээрийн гайхалтай амжилт юм” хэмээн алдарт теннисчин Мюррей ярьж байна.

Харин бямба гарагт болсон эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Швейцарийн тамирчин Гарбинэ Мугуриза тодорлоо. Тэрбээр алдарт Серена Уильямсыг 7:5, 6:4-өөр хожин "Их дуулга"-д анхны удаагаа түрүүллээ.

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ