Иргэдээс 18441 өргөдөл, гомдол хүлээн авчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-21 13:46:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэд өнгөрсөн 2020 онд төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан нийт 18441 өргөдөл, гомдол гаргажээ. Үүнд холбогдох албаныхан хуулийн дагуу, зохих түвшний хариу арга хэмжээ авч, 98.5 хувийн гүйцэтгэлтэй шийдвэрлэсэн байна.

Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, тус өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар тайланг хэлэлцэв. Мөн цаашид иргэдэд тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхэд үе шаттай анхаарах тухай ярилцаж, тайлан мэдээллийг ЗГХЭГ-т уламжлахаар боллоо.

Мөн хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын багийнхан Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төслийг танилцууллаа. 

Гэрээний төсөл боловсруулах явцад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 250 гаруй санал ирүүлсэн. Үүнээс тусгах замаар анхны гэрээний заалтаас 47 заалтыг өөрчлөн найруулж, 39 заалт шинээр нэмж, 10 заалтыг хасаж өөрчлөн сайжруулсан байна.

Энэ үеэр төслийн үр ашгаар орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх, хууль зүйн шаардлага, орон нутгийн иргэд, тээвэрчдийн эрх ашигт нийцсэн эсэх, хариуцлагатай уул уурхай эрхлэлтийг бий болгоход анхаарах асуудлын талаар хэлэлцэж, гэрээний холбогдох заалт тус бүрийг нягталж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ