Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-01-19 16:22:02

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд Говьсүмбэр аймагт коронавирусний халдварын анхны тохиолдол илэрч байсан бол үүнээс хойш нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Энэ хугацаанд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын 165 хүнийг, дам хавьтлаар 381 хүнийг бүртгэж хяналтад авч шинжилгээ хийж, шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ.

Халдвар бүртгэгдсэн сүүлийн тохиолдлоос хойш  49 хоногт халдвар илрээгүй тул Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од мэдээлэв.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 12202 хүнд түргэвчилсэн оношлуураар оношилгоо хийжээ.

Холбоотой мэдээ