Их Британид зорчоогүй хүмүүсээс коронавирусний хувилбар илэрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-19 09:49:15

ТОКИО. /NHK/. Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан гурван тохиолдол илэрснийг Японы Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээллээ.


Халдвар ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй, уг хувилбараар халдварласан хүмүүстэй ойр байгаагүй хүмүүсээс илэрсэн тул тэднийг олон нийтийн дунд байхдаа халдвар авсан байж магадгүй гэж таамаглаж байна.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Японы төв нутгийн Шизүока мужид амьдардаг 20-60 насны гурван хүн коронавирусний хувилбараар халдварлажээ. Японд Их Британид зорчоогүй хүмүүсээс уг хувилбар илэрч байгаагүй юм.


“Шинэ хувилбараар халдварласан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тогтоож байна. Эдгээр тохиолдол халдвар олон нийтийн дунд тархсан байж болзошгүйг харууллаа” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Вакита Такажи мэдээлжээ.


Японд даваа гаргийн байдлаар Их Британид илэрсэн хувилбараар халдварласан 45 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ