Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд
секундэд 18-20 метр хүрч ширүүсч, явган шуурна байна.
2021 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулархаг нутаг,
Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи
нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11
метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд
18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын
тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун
өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
18-нд зүүн аймгуудын
нутгийн зүүн хэсгээр, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, явган
шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал,
хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар
хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25
хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө
24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15
хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм,
өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.