Увс аймгийн мал сүрэг 129.6 мянгаар өсжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-15 11:42:06

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр нийтдээ 3.4 сая гаруй мал тоолуулаад байна. Үүнээс адуу 139.3 мянга, тэмээ 25.5 мянга, үхэр 211.5 мянга, хонь 1.6 сая, ямаа 1.4 сая гаруйг тоолуулжээ.

2019 онтой харьцуулахад малын тоо 129.6 мянгаар өссөн байна. Аймгийн 16 сумын малын тоо нийт дүнгээрээ өссөн аж.

Аймгийн хэмжээнд 9.3 мянган малчин өрх, 16.6 мянган малчин тоологдож, өнгөрсөн оныхоос малчдын тоо 0.6 мянга, малчин өрхийн тоо 0.4 мянгаар тус тус өссөн байна.

Малчин өрхийн 82.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 64.9 хувь нь сансрын антентай, 68.9 хувь нь телевизортой, 53.4 хувь нь оёдлын машинтай, 26 хувь нь хөлдөөгчтэй, 10.2 хувь радиотой, 9.6 хувь нь угаалгын машинтай байна. 

Малчин өрхүүд 100 хувь гар утас хэрэглэж байгаа аж.

Аймгийн хэмжээнд 205 гахай, 277 шувуу, 104 бүл зөгий тоологдож, тэжээвэр амьтдыг 19 өрх, нэг аж ахуйн нэгж өсгөн үржүүлж байна.

Холбоотой мэдээ