"Булган ундрага", "Хөх ган" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-14 18:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 14-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 88,216,432.18 төгрөгийн үнийн дүнтэй 506.427 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.97%) болон "Хөх ган" ХК (HGN+4.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-13.79%) болон "Монгол Базальт" ХК (MBW-7.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 13.835 нэгж эрхийг нийт 1.4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 35.800 үнэт цаасыш 36.6 сая төгрөгөөр арилжлаа.

ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 19062.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,650,598,826.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ