Ханх сумаас 40 км зайд дахин газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-13 20:51:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:10:06 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 40 километрийн зайнд 4,8 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудаснаа мэдээлэв.


Үүнийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны 05:32:55 цагт Ханх сумаас баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны давталт хөдлөлт хэмээн тайлбарлажээ.


Үдшийн 18.00 цагийн байдлаар, тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 87 нь 3.5 магнитудынх байв.

 

Холбоотой мэдээ