АНУ-д сүүлийн 70 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хэрэгтэнд оноосын цаазын ялыг гүйцэтгэжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-13 17:03:06

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. АНУ-ын эрх баригчид сүүлийн 70 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хэрэгтнийг цаазаар авав.


2004 онд жирэмсэн эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр цаазаар авах ялаар шийтгүүлсэн Лиза Монтгомери хэмээх эмэгтэйн цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Түүний ялыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Индиана муж улсад гүйцэтгэхээр төлөвлөж байсан боловч шүүхийн шийдвэрээр нэгдүгээр сарын 12-нд болгож хойшлуулжээ.


Энэ сарын 11-нд Индиана муж улсын шүүх Монтгомеригийн цаазын ялыг гүйцэтгэх хугацааг сэтгэцийн эрүүл мэндийнх нь асуудалтай холбоотойгоор хойшлуулсан байна. Гэвч АНУ-ын Дээд шүүх энэ шийдвэрийг энэ сарын 12-нд цуцалжээ.


Монтгомеригийн цаазын ялыг Индиана дахь Терре-Хот шоронд үхлийн тариа хийж, гүйцэтгэсэн байна.


АНУ-ын эрх баригчид "сэтгэцийн өвчнөөр" шаналж байсан үйлчлүүлэгчийг нь цаазаар авч, хууль зөрчсөн гэж Монтгомеригийн өмгөөлөгч Келли Хенри мэдэгджээ.


Холбоотой мэдээ