Төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-13 10:35:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулиа баталсан. Түүхэн үйл явдлын 29 дэх жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, аймгийн ИТХТ-ийн ажлын алба хамтран өнөөдөр төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион явууллаа.

Тэмцээнд 40 гаруй төрийн албан хаагчид оролцож, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорилоо. Уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээний тэргүүн байрт Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Л.Мягмарсүрэн, удаах байруудад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Ганбаатар, Дархан-Уул аймаг дахь Аудитын газрын Аудитор О.Мягмарсүрэн нар шалгарлаа.

Тэмцээний шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын ЗЗХЭЗБХхорооны дарга, төлөөлөгч Т.Ганболд, төлөөлөгч Б.Батболд, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат нар гардуулж, баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ