Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-01-11 07:15:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшиж цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Холбоотой мэдээ