БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн вакцин хийлгэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-10 11:28:27

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусний вакцин хийлгээд байна.


Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Зэн Исинь мэдэгджээ.


“12 дугаар сарын 15-наас хойш орон даяар чухал бүлгийн нийт 7.5 сая хүн вакцин хийлгэжээ. Үүн дээр өндөр эрсдэлийн бүлгийн 1.6 орчим хүнийг нэмбэл вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 9 сая гаруйд хүрч байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийнэ гэдгийг Зэн Исинь онцолжээ.


Хятадын эрх баригчид яаралтай хэрэглэх зорилгоор “Sinopharm”, “Sinovac” компаниудын вакцинуудад зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн Зэвсэгт хүчинд зориулж “CanSino” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Вакцинжуулалтад эхний ээлжинд эмнэлгийн болон гаалийн ажилтнууд, ачаа тээврийн ажилтнууд, ажлын болон сургалтын зорилгоор гадаад орныг зорих хүмүүсийг хамруулж байгаа аж. 

Холбоотой мэдээ