Үлэг гүрвүүлтэй үлгэрийн мэт соёл амралтын хүрээлэн бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-03 13:13:41

Өмнөговь аймагт тун удахгүй Соёл амралтын хүрээлэн үүдээ нээх гэж байна.

Тус Соёл амралтын хүрээлэн хэдийгээр бүрэн ашиглалтанд ороогүй ч эх үрсийн баяраар аймгийнхаа иргэдэд үйлчилж эхэллээ. Хэдэн галавын өмнөх үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэм тус байгууламжид 18 төрлийн үлэг гүрвүүл өөр өөрсдийн дуу авиаг гарган эгээ л амьд мэт хөдлөж байх юм. Хангай нутгийн хүн ирж үзээд ус ховортой говь нутагт ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаа нь нутагтаа сэтгэлтэй удирдлагуудын гавъяа гэж үнэлсэн нь бий.

Тус Соёл амралтын хүрээлэнд усан онгоц,  морин тойруулга, галт тэрэг, өнхөрдөг сандал, пуужин зэрэг тоглоомууд ашиглалтанд ороод байгаа юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 8 тэрбум төгрөгийн өртөгөөр энэхүү том бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ. Хүүхэд залуус нийслэл хотын хүүхдийн паркын тоглоомуудыг мөрөөддөг байсан цаг хэдийнээ ард үлдэж Өмнөговьчууд ийнхүү орон нутагтаа чөлөөт цагаа өнгөрөөдөг болоод байна. Уг байгууламжийг ирэх 7 сард бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ