“Хамгаалагдсан ирээдүй” сарын аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-03 11:35:01

Өмнөговь аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын сарын аяныг “Хамгаалагдсан ирээдүй” сэдвийн дор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. 

Тус аян хүчирхийллийн хор холбогдлыг иргэд, олон нийтэд таниулж, хүчирхийллийг үл тэвчсэн, хүүхэд хамгааллыг эрхэмлэсэн үзэл хандлагыг төлөвшүүлэх замаар хүчирхийллийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байлаа.  Уг аянг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. "Гэр бүлийн үнэт зүйл, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Хүүхэд хамгаалал" сэдэвт сургалтыг 15 сум, 56 албан байгууллагын 1280 насанд хүрэгч, 3152 хүүхэд багачуудад хүргэжээ.

Улсын бүртгэл статистикийн газар тус аянг хамгийн сайн дэмжиж ажилласан хамт олноор шалгарсан байна. Мөн Цагдаагийн газар, Даланзадгад сумын 9-р цэцэрлэг, Номгон, Гурвантэс сум сэтгэл гарган ирээдүй хойч үеэ хамгаалагдсан байхын төлөө санаачлагатай ажилласан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ