"Арвижих", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-04 17:20:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн арилжаа цар тахлын бэлэн байдлын нөхцөлд зайнаас хэвийн явагдаж байна. Өнөөдөр, 1 дүгээр сарын 4-нд Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 187,120,529.44 төгрөгийн үнийн дүнтэй 2.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Арвижих" (ARJ+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN-14.78%) болон "Адуун чулуун" ХК (ADL-13.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 27.596 нэгж эрхийг нийт 2.9 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 үнэт цаасыг 4 сая төгрөгөөр арилжлаа.

ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 19082.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,009,619,567,469.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ