“Хүүхдийн төлөөх орон нутаг” төслөөс 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-31 12:14:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь ”Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “КОВИД-19”вирусний эрсдэлийг бууруулахад чиглэсэн хүмүүнлэгийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 15, Малчин, Хонгор сумын 1, 3 дугаар багийн зорилтот бүлгийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 150 өрхөд хүмүүнлэгийн буцалтгуй тусламж хүргэсэн байна. Тодруулбал өрх тус бурд 100.000 төгрөг нийт 15.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Аймгийн Онцгой комиссын Хангалтын бүлгээс хэрэгжуулж байгаа хүмүүнлэгийн тусламж авсан өрхүүдийг давхардуулахгүйгээр Сумдын онцгой комисс, багийн дарга нар, нийгмийн ажилтнуудтай хамтран уг ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас ”Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Дээрх байгууллага нь хүмүүнлэгийн, хөгжил, нөлөөллийн, гамшгийн менежментийн чиглэлээр Монгол Улсад 1995 оноос эхлэн уйл ажиллагаа явуулж буй Олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага нь гамшигт өртсөн орон нутаг, ард иргэдэд хүмүүнлэгийн яаралтай тусламжийг богино хугацаанд, үр дүнтэй, чанартай, цаг хугацаанд нь хүргэхэд Монгол Улсын Засгийн газар болон орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ