П.Нөхөрлөлбаяр: Хотын иргэдийн хандлагыг өөрчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-30 16:13:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр уулзаж ярилцлаа.

         

            - Ойрын өдрүүдэд хүйтэрч байна. Өвөлжилтийн байдал хэр байна вэ?

            - Цаг агаар цочир хүйтэрч байгаа ч өвөлжилт тавтай байна. Манайх аймгийн төв бусад сумаас онцлог суурин газар. Арван мянга гаруй га газар нутагтай. Нийтдээ зургаан багт 3700 гаруй өрх, 12,7 мянган хүн ам амьдарч байна. Булган сумын 300 орчим өрх, 70,0 орчин мянган малтай.

Өвөлжилтийн бэлтгэл хангасан. “Covid-19” цар тахалтай холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлд дутуу зүйл байгаа. Аюулгүйн нөөцийн тэжээлийг хөрөнгө санхүүгийн боломж, тэжээлийн үнэ зэргээс хамааран бэлтгэж амжаагүй байна. Харин өвсний нөөц бэлтгэсэн. Цаашид малчин өрхөд туслах бэлэн байдлыг хангах үүднээс тэжээл бэлтгэнэ. Одоогоор 20 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөлөө. Мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай мал, тэжээвэр амьтдын тооллого хийж явахдаа үзэж танилцсан. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг төлөвлөсөн хэмжээнд хангасан. Албан байгууллага, айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг “Булган мээж” ХХК зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран хангуулсан. Өвөлжилтийн бэлтгэлийг 90,0 орчим хувь хангасан байгаа.

- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Хөтөлбөрийн үндсэн, гол зорилго юу вэ?

- “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөр батлуулсан. Хөтөлбөрийн гол үзэл санаа зорилгоо “Булган сумыг хот болгоно” гэсэн зорилго тавьж байна. Цэвэр цэмцгэр, гэгээлэг хот болгох үүднээс хөтөлбөр боловсруулсан. Ер нь хот болгохын тулд хамгийн түрүүнд аливаа стандартыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ажил үйлчилгээ стандартын дагуу явах учиртай. Үүнийг дагуулж, хүн амын соёлыг дээшлүүлнэ. Хотын иргэн ухамсартай, хариуцлагатай байх ёстой. Энэ үүднээс иргэдийн хандлагыг өөрчлөхөд их анхаарна.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг төсвийн хязгаарын хүрээнд төлөвлөн ажиллаж байгаа. Манай аймгийн төв хэрэглээний халуун усгүй. Дулааны станц ашиглалтад орсон ч уурын зуухнаасаа салаагүй аймгийн төв байж болмоогүй байна. Тиймээс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг бүрэн утгаар нь ашиглаж, хэрэглээний халуун устай болгохыг зорьж байна.

2021 онд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. 

Холбоотой мэдээ