Итали: Путин, Обама нарын уулзалт чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-29 10:18:08

НҮБ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нарын уулзалт Сирийн хямралыг зохицуулахад чухал ач холбогдолтой гэж Италийн Ерөнхий сайд Маттео Ренци мэдэгджээ.

"Сирийн хямралын талаар дэлхий нийтээрээ нэг байр суурьтай байсан бол уг асуудлыг шийдчихсэн байх байсан. Гэвч нэг байр суурьтай болно гэдэг хүндрэлтэй асуудал. Тиймээс Путин, Обама  нарын уулзалт чухал юм" гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулга уулзалтад оролцож буй тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сири дэх цэргийн ажиллагаанд Итали оролцохгүй. "Итали Сирийн одоогийн байдалд шууд оролцохгүй, гэхдээ өөрийн хувь нэмрээ оруулна. Учир нь улс төрийн үнэлгээнээс давсан үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн үндэслэлгүй байхгүй байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд