Улсын бүртгэлийн хэлтэс 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-25 19:33:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.  Ингэхдээ короновирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн ханган ажиллаж байгаа аж. Тухайлбал гадна үүднээс эхлэн, үйлчлүүлж буй иргэдээр бүртгэлийн цэгийн QR код уншуулж, халууныг нь хэмжин, гарыг ариутган, зай барих журмыг баримтлан оруулж байна. Мөн албан хаагчид өөрсдөө хамгаалалтын хувцас өмсөж, амны хаалт, хамгаалах шил зүүн иргэдэд үйлчилж байгаа гэв. Харин тус хэлтсээр үйлчлүүлж буй иргэд бага насны хүүхэд дагуулан ирэхгүй байх, түүнчлэн амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлэхийг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ