Сонгуулийн санал хураалтыг 52 хэсгийн хороонд авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-02 14:23:37

Дундговь аймагт УИХ- ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг 52 хэсгийн хороонд авахаар болсон байна.

Сонгуулийн зарим хэсгийн хороог нэгтгэх тухай албан тоотыг Сонгуулийн Ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн. Учир нь сонгууль зохион байгуулахад хүндрэл учирч, нэмэлт төсөв болон техник хэрэгсэл шаардагдах онцгой нөхцөл байдал үүсч байгаа тул Сонгуулийн тухай хуулийн дагуу тус аймгийн 12 суманд сонгуулийн хэсгийг хороог нэгтгэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Урьд урьдын сонгуулийн санал хураалтыг 66 хэсгийн хороонд авч байсан. 14 хэсгийн хороог Говь- Угтаал, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Өндөршил, Дэлгэрхангай, Өлзийт суманд нэгтгэснээр энэ удаагийн сонгуульд 52 хэсгийн хороо ажиллахаар болжээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ