Эрхүү хотын даргатай уулзаж санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-24 16:25:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотын дарга Р.Н.Болотов Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ерөнхий консул Ж.Энхжаргалыг өчигдөр хүлээн авч уулзав. 

Эрхүү хотын дарга Р.Н.Болотов ерөнхий консул Ж.Энхжаргалд  хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Эрхүү хотын зүгээс нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрээр ирэх онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жил, түүнчлэн Эрхүү хот байгуулагдсаны 360 жилийн ой зэрэг түүхэн, томоохон тэгш ойнууд тохиож байгааг дурдаад хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий консул Ж.Энхжаргал хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх, энэ хүрээнд Монголын ААН, компаниудыг Эрхүү мужийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармаг зохион байгуулах, хотын дарга нарын харилцан айлчлалыг хийх, хот төлөвлөлт, экологийн асуудлыг шийдвэрлэх талаар туршлага солилцох, соёлын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ