Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар О.Мөнхбаярыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-24 15:32:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар энэ сарын 17-ноос Цагдаагийн хошууч О.Мөнхбаярыг Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар томилж, тэрээр үүрэгт ажлаа хүлээн авчээ.

О.Мөнхбаяр 2019 оноос тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ахлах шинжээчээр ажиллаж байжээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Шинжлэн магадлахуйн магистр цолтой. 

1996-2006 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургууль, 2006-2010 онд Цагдаагийн академи, 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн бөгөөд 2010-2012 онд Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжээч, 2012-201З онд Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны Баянгол дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт шинжээч, 2013-2019 онд Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт ахлах шинжээчээр ажиллаж байгаад 2019 оноос Дундговь аймагт ажиллаж амьдарч байгаа аж.

Холбоотой мэдээ