Сүүний урамшуулал олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-12-23 13:12:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг энэ оны  есдүгээр сарын 30-ны өдөр баталсан. Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 11 дүгээр сард 1 939 944.0 литр, шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн байна.


Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969 972 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.


Холбоотой мэдээ