Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 17.3 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд энэ онд хэрэгжиж эхэлсэн.
Хуульд 8.7 мянган малчин, 630 хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдан, 17.3 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төлжээ. Ингэснээр 6516 даатгуулагч тэтгэврээ тогтоолгосон бөгөөд энэ жил нийт 9.8 тэрбум төгрөгийг тэдгээр иргэдийн тэтгэвэрт олгосон талаар НДЕГ-аас мэдээлэв.
Малчдын тухайд “А” дансны лавлагаа, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлсөн баримтад үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан жилүүдээ нэг удаа нөхөн тооцуулах боломжийг тус хуулиар олгосон юм.