Хүнсний томоохон дэлгүүрт автобусны карт цэнэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-22 19:10:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийг нийтийн тээврээр зорчиход аль болох бэлэн мөнгөөр харьцахгүй байхыг хүслээ. Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр тэрээр автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгч зорчих нь аль ч талдаа хууль бус ажиллагаа гэдгийг онцоллоо. 


Тэрээр нийтийн тээврээр зорчиход смарт болон ХААН банкны карт, эсвэл гар утсаараа аппликейшн ашиглан зорчих бүрэн боломжтой байгааг тодотгов. Ингэхдээ хүнсний томоохон дэлгүүрүүдэд автобусны картыг цэнэглэж буйг дуулгалаа.  


Нийслэлээс явах гэж буй иргэд "COVID-19"-ийн PCR шинжилгээнд хамрагдсан ч хотоос гарч зорчихыг хориглож байна. 


Энэ сарын 23-наас эхлэн Бэлэн байдлын зэрэгт нийслэлд 2 дахь удаагаа шилжихтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буйг тэрээр мөн мэдэгдсэн юм. Нийслэлээс явах гэж буй иргэд "COVID-19"-ийн PCR шинжилгээнд хамрагдсан ч хотоос гарч зорчихыг хориглож байна. 



Холбоотой мэдээ