Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-22 15:41:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2021 онд тусгай хамгаалалттай газар нутгаас 974 шоометр мод бэлтгэнэ. Ойн сангаас цэвэрлэгээний огтлолт болон цэвэрлэгээний ажлын хэлбэрээр шинэс, хуш, хус, улиас зэрэг мод бэлтгэж, орон нутгийн төсөвт ойн нөөц ашигласны төлбөрийн орлогоор 4,7 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Тус аймагт Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө, Тарны байгалийн цогцолбор газар байдаг бөгөөд Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр, Рашаант сумын 800,0 гаруй мянган га газар нутаг тусгай хамгаалалтад байна.

Тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэсэн модны орлогоос 5,3 га талбайд ойжуулалт хийх аж. 

Холбоотой мэдээ