Хороодын мэргэжилтнүүдэд хамгаалалтын багцын тусламж үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-17 10:21:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-аас нийслэлийн 171 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 182 мэргэжилтэнд 1820 ширхэг хамгаалалтын багцыг тусламж болгов.


Тус дэмжлэгийг ОУШХБ-ын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко лхагва гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон холбогдох албан тушаалтан, хороодын мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн байна.


Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүнд цаг үед хурдан хугацаанд шийдвэр гарган тусламж, дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжиж үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.


Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Бидний хамтын ажиллагаа богино хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад таатай байна. Анхан шатны нэгжийн ажилтан, мэргэжилтнүүд иргэдэд хүрч ажилладаг учраас тэдэнд туслах, ур чадварыг дээшлүүлэх нь чухал. Манай байгууллага 2021 онд гурван зорилт тавьж ажиллах бөгөөд нэг нь анхан шатны ажилчдын ур чадвар, чадавхийг дээшлүүлэхэд чиглэнэ гэв.

Холбоотой мэдээ