“BLACKPINK” анхны цахим тоглолтоо хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-03 16:39:27

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлаг “YouTube Music” стриминг үйлчилгээтэй хамтран энэ сарын сүүлээр анхны цахим тоглолтоо хийхээр болжээ.


YG Palm Stage - 2020 BLACKPINK: The Show” нэртэй тоглолт 12 дугаар сарын 27-нд болно гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.


BLACKPINK” баасан гарагт “YouTube” цахим хуудсаар дамжуулан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.


YouTube” дэх хамгийн алдартай поп хамтлагуудын нэг “BLACKPINK”-ийн “YouTube” суваг 53.9 сая дагагчтай юм. Мөн клипүүдийг нь гурван тэрбум гаруй удаа үзсэнээс 2018 онд гаргасан “Ddu-du Ddu-du” дууных нь хандалт 1.4 тэрбум давжээ. 

Холбоотой мэдээ