“Google” шилдэг хавсралтуудаа нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-02 13:23:43

МОСКВА. /Kommersant/. “Google Play” үйлчилгээ энэ оны шилдэг гар утасны хавсралтууд, тоглоомуудыг жагсаажээ.


Беларусийн хавсралт хөгжүүлэгчийн бүтээсэн унтахын өмнө тайвшруулах зорилготой “Lona” хавсралт жагсаалтыг тэргүүлжээ. Харин гар утасны тоглоомуудаас хөдөлгөөнт зурмал хэв маягаар хийгдсэн “Genshin Impact” адал явдалт тоглоом шилдгээр шалгарсан байна.


Гар утасны шилдэг хавсралтуудад мөн сэтгэл санааны хямрал, сэтгэл хөдлөлийг ухаалгаар удирдахад зориулсан “Norbu”, “Microsoft Office”-н багц, төлөвлөгөө гаргахад зориулагдсан “Grid Diary”, видео дуудлага хийх боломжтой “ZOOM Cloud Meetings” хавсралтууд оржээ.


Харин оны шилдэг өрсөлдөөнт тоглоомоор “Brawlhalla” шалгарсан бол инди төрөлд “Cookies Must Die”, энгийн төрөлд “Disney: Frozen Adventure”, шилдэг шинэлэг тоглоомоор “Fancade” тоглоом тус бүр шалгарсан байна.  

 

Холбоотой мэдээ