"ТОП 20" индекс 0.20 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-30 13:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 11 дүгээр сарын 23-27-нд үнэт цаасны 4 удаагийн арилжаа болж, 168,869,809.41 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: Нийт 44 компанийн 743.559 хувьцааг 168,869,809.41 төгрөгөөр арилжив.



Дээрх өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар  75.386 нэгж эрхийг нийт 7,995,515.54 төгрөгөөр арилжив. Энэ сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ  2,585,287,938,118 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,550.05  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ