Улаанбаатар хот руу 1069 иргэн нэвтэрч, 1909 иргэн гарсан байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-11-28 14:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, НЭМГ-ын мэргэжилтнүүд хяналт тавьж байна.


Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.27/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 911 тээврийн хэрэгслээр 1069 зорчигч хот руу нэвтэрсэн байна.


Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1199 тээврийн хэрэгслээр 1909 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хот руу орох 729, хотоос гарах 340 чиглэлд 1069 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн байна.

Холбоотой мэдээ